“Оросын цом”-ын нээлттэй тэмцээнээс 2 эмэгтэй бөх алтан медаль хүртлээ

 Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн “Оросын цом”-ын нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 65 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин, ОУХМ Х.Болортуяа нар алтан медаль хүртсэн байна.

Тус тэмцээн өнгөрсөн сарын 30-наас 12 дугаар сарын 1-нд ОХУ-ын Чувашийн Чебоксар хотод болж шилдгүүдээ тодруулсан юм. "Чебоксар арена"-д болсон тав дахь удаагийн тэмцээнд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Ө.Ууганбаярын удирдлага дор манай найман тамирчин хүчээ сорьсон байна.

“Оросын цом”-оос хоёр аварга төрснөөс гадна 50 кг-д “Хасу-Мегастарс” клубын тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг, 53 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Сумъяа, 59 кг-д “Хасу-Мегастарс” клубын тамирчин ОУХМ Б.Шоовдор, 62 кг-д “Хасу-Мегастарс” клубын тамирчин ОУХМ А.Батцэцэг, 68 кг-д “Алтай” констракшний тамирчин, гавьяат тамирчин О.Насанбурмаа нар хүрэл медалийн эзэн болжээ. 

Б.Хулан

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)