Францын бөхийн холбоо өрөнд орж, Кумба Ларрок тэргүүтэй тамирчид бэлтгэлээ базаах боломжгүй болжээ

Францын бөхийн холбоо өрөнд орж, үйл ажиллагаагаа зогсооход хүрчээ. Тус улс өнгөрсөн онд нийслэл Парис хотдоо бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан билээ. Уг тэмцээний зардлыг анх 1.1 сая еврогоор  төсөвлөсөн ч зарлага нь 4.5 саяад хүрсэн байна. Гэвч тасалбарынхан орлого тооцсон хэмжээнд хүрч чадаагүйгээс Францын бөхийн холбоо ихээхэн хэмжээний өрөнд орж, банкууд зээл өгөхөөс татгалзсанаар үйл ажиллагаагаа зогсооход хүрчээ. Ингэснээр “Токио-2020 “ олимпын наадамд Францын гол найдварын нэг  дэлхийн аварга  шалгаруулах тэмцээний мөнгө хүрэлт медальт  Кумба Ларрок тэргүүтэй тамирчид бэлтгэлээ базаах боломжгүй болоод байгаа аж.  

Б. Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)