Н.Төгсцогт Доминиканы боксчинтой 1 сард тулалдана

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксын рингэнд арван 

тулаан хийж 10 давсан босоо аварга "King Tug" Н.Төгсцогт хамгийн сүүлд 2018.5.26 өдөр алдарт О.Эскандоныг буулган авснаас хойш хэсэг хугацаанд бэртэлтэй байсан хэдий ч одоо бэлтгэлдээ гарсан төдийгүй сарын өмнө дараагийн тулааны гэрээг үзэглэсэнээ зарлаад байсан юм. Гэвч хэзээ, хэнтэй тулалдахаа нууцлаад байсан бол өнөөдөр дэлхийн боксын хэвлэлүүд Н.Төгсцогтын дараагийн тулааны тов, өрсөлдөгчийг нь нэгэн дуугаар зарлаж байна. 

Тэрбээр 2019 оны 1 сарын 26нд Доминикан улсын тамирчин К.Мариэротой АНУ-ын Нью Ёорк хотноо тулалдахаар гэрээ байгуулсан байна. Доминикан улсын тамирчны хувьд өмнө нь 25 тулаанд оролцож 17 удаа өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авч 2 удаа ялагдаад байгаа ширүүн тулаанч юм. Уг хоёр тамирчны хэн ялсан нь WBC холбооны аваргын төлөө тулалдах эрхтэй болох юм байна. Доминиканы боксчин Клаудио Маррерогийн хувьд 2017 онд Перу улсын Карлос Самбраног ялан дэлхийн аварга болсон хэдий ч дараа нь Пуэрто Рикагийн Х.Рохасын эсрэг бүс хамгаалах тулаан хийгээгүй тул бүсээ алдсан байдаг.  

Н.Төгсцогт хамгийн сүүлд 10 дахь тулаанаа алдарт Оскар Эскандонтой хийж гуравдугаар үе дээр хүнд цохилтоор буулган авсан тулааны бичлэгийг бүрэн эхээр нь хүргэж байна.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)