Ахин нэг Монгол бөх хохирогч болон Сумог орхих уу

 

Японы мэргэжлийн сумо бөхийн ертөнц шинэ мянган давсны дараагаар монгол бөхчүүдийн ноёрхол дор өрнөж, манай залуус Арлын Японыг  гайхшруулсан уран тансаг барилдаанаар дэлхий нийтийг байлдан дагуулж байгаа билээ.

Гэхдээ сүүлийн үед Япончууд Монгол гэлтгүй дэлхийн олон орны хүчтэй бөхчүүдийг хавчиж, сумогийн ертөнцөөс холдуулж байгаа гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн жилийн том дуулиан болгож, мэргэжлийн сумогийн 70 дахь ёкозуна Харумафүжи Бямбадоржийг мэргэжлийн сумогоос холдуулж, зодог тайлуулж байлаа.

Тэгвэл жилийн дараа ахин ийм хэргээр манай нэгэн хүчтэй залуу бөх мэргэжлийн сумог орхиж магадгүй болоод байна. Дээд зиндаанд тогтмол сайн барилдаж байгаа манай бөх Таканоива Баасандорж туслах бөхөө зодсон хэрэгт холбогдож, үүнийг нь Японы хэвлэлүүд давслан бичиж, зодог тайлж болзошгүй тухай шуугиан дэгдээд байна.

Хэрэг явдлыг сөхвөл Таканоива өвлийн тойргийн барилдааны үеэр 24 настай туслах бөхөө “Хий гэсэн юмыг мартчихаад дандаа тайлбар тавьдаг” хэмээн энэ сарын 4-ний өдрийн 23 цагийн үед 4-5 удаа цохижээ. Зодуулсан гэгдэж байгаа бөх Фүкүокад болж байсан тойргийн барилдааны үеэр оргон зугтаах гэж оролдож байхад нь холбооны нэгэн ажилтан хэрэгт дурлан асууснаар энэ хэрэг олны чихэнд хүрчээ. Хэдийгээр “хохирогч” гэгдэж байгаа залуу бөх Цагдаагийн газарт гомдол гаргаагүй ч  Сумогийн холбооноос Таканоиваг тойргийн барилдаанаас чөлөөлөн, Токиод дуудан ирүүлж,  дэвжээнд нь гадагш гарахгүй “гэрийн хорио” гэж хэлж болохоор шийтгэл оноосон байна.

Сумогийн холбоонд хэлье гэсэн үгээ шууд нууж хаалгүй хэлдэг байсан Таканохана аваргын хувьд өнгөрсөн саруудад тун чанга байсан. Эхнэрээсээ салж, сумогийн холбооноос гарч, дэвжээгээ тараасан гээд олон таагүй зүйлс тохиолдож байсан бол сумогийн холбооны түүний эсрэг хавчлагын ээлжит нэгэн золиос нь түүний хайртай шавь Таканоива болж байна.

Хад чулуу мэт хатуу биетэй Баасандоржийг мэргэжлийн сумогоос зодог тайлна гэсэн мэдээлэл цацагдаж эхэлснээс хойш түүний олон дэмжигчдэд энэ нь тун таагүй мэдээ болж байгаа юм. Үүнийг батлаж байгаа нэгэн үйл явц бол Монгол, Японы олон мянган дэмжигчид нь цахим хуудсаараа дамжуулан хэрэг явдал сайнаар шийдэгдэж, Таканоиваг Сумогийн дэвжээнээ дахин харахыг хүсэж байгаа тухай бичсэн олон мянган цахим пост, сэтгэгдлүүд юм.

Дашрамд дуулгахад, Таканоива Баасандорж өөрийн дэмжигчдийн нийгэмлэгтээ нулимс дуслуулан “Сумогийн холбооны шийдвэрийг дагах болно” хэмээн мэдэгдэл хийсэн. Ямартай ч бид одоо Сумогийн холбооны мэдэгдэл, Таканоивагийн шийдвэрийг хүлээх үлдээд байна.

Ц.Оргил

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • zochin (202.179.31.99)

    2018-12-10

    энэ гөлөг зодог тайлна уу монглын ард түмэнд хамаагүй хогийн арчаагүй гөлөг нүгэл нь нүдээрээ гарч байгаа нь энэ хохь чинь

  • Иргэн (66.181.176.52)

    2018-12-08

    Япончууд шударга ёс,хуулиа яс баримталдаг учир хүнийг хилсдүүлэхгүй. Хүний биед гар хүрэх эрх байхгүй наад нөхөр чинь өөрөө буруутай л юм байна шүү дээ ! Манайхан яахаараа ийм сонин зантай юм бэ? Яасан хулигаан зантай юм.

  • иргэн (202.179.31.69)

    2018-12-07

    Хүн зодсон бол японы хуулиар шийтгэгдэхээс яахав.ХОХИРОГЧ биш хохируулагч нь л байна.