Гол  мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх магадлал өндөр байна

Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Тэрэлж, Ерөө, Сөгнөгөр, зүүн хажуугийн Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдэж, Үүр, Хэрлэн гол үерийн түвшинг 5-15 см даван үерлэж байгааг ЦУОШГ-ын Гадаргын усны судалгааны хэлтсээс мэдээллээ.

Мөн Сэлэнгэ мөрний дунд болон адгаар олон жилийн дунджийг 95-175 см, Хархираа, Ховд гол үерийн түвшинг 5-20 см тус тус давсан байдалтай байна. Долоодугаар сарын 24-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 15-20 см нэмэгдэж, олон жилийн дунджийг давна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын, гэнэтийн, хүчтэй аадар бороо орох төлөвтэй ба жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол  мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх магадлал өндөр байгаа тул дээр дурдсан гол болон гол мөрний саваар нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: ЦУОШГ-ын Гадаргын усны судалгааны хэлтэс

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)