Үлийн цагаан оготноос тарваган тахлын өсгөвөр илэрчээ

Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь 2019 онд Тарагт, Хайрхандулаан, Уянга сумын Онги-таацын цурав, Шарга-Муруйн өр голомтын 8 секторын 72000 га талбайд тарваган тахлын, гүнзгийрэл, тандал шинжилгээг хийж гүйцэтгэлээ.

Байгалийн голомт хяналтын шинжилгээгээр тарваган тахлын голомтын төлөв байдлыг тогтоох зорилгоор өвчнийг агуулагч дамжуулагчийн зүйлийн бүрдэл, тархалт, тоошил, экологи, популяцийн судалгаа хийв. Шинжилгээнд 19 тарвага, 33 зурам 156 үлийн цагаан оготно, 185 гулигдас, 6 зэм, үхдэл олзворлон лабораторийн шинжилгээнд хамруулсан. 

Лабораторийн шинжилгээг нян харах, нян судлал, биологийн үндсэн аргуудыг хослуулан хийж мөн хурдавчилсан оношилгооны Quick Mоbile машиныг ашиглан хийж байна. Шинжилгээгээр Уянга сумын Муруй багийн “Оройн нуурын ам”-аас олзворлосон үлийн цагаан оготноос ТАРВАГАН ТАХЛЫН ӨСГӨВӨР /Y.pestis/ 2-ыг илрүүлэн дүйн тодорхойлох сорилуудаар баталгаажуулан ЗӨСҮТөвд хүргэхээр бэлтгэж байна.

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгаа 286 ард иргэдэд зохион байгуулж, 180 санамж тараан ажиллажээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)