Дарханы түр замыг засахаар болжээ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын Цайдмаас Дархан хотын тойрог хүртэлх 30.5 км замын ажил сар гаруй үргэлжилж байна. Төв замыг хаасантай холбогдуулан түр замаар зорчиж буй иргэд бухимдалтай байгаа юм. 

Олон улсын хэмжээнд тендер зарлаж гүйцэтгэгчийг шалгаруулсан энэхүү томоохон төсөл өнгөрөгч зургаадугаар сарын 17-нд нээлтээ хийсэн. Зам тээврийн хөгжлийн яамнаас "Дархан-Азза" төрийн өмчит хувьцаат компанид чиглэл өгч түр замыг гаргажээ. Гэвч гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулаагүй, төсөв хөрөнгө байхгүйгээс шалтгаалан 40 гаруй хоногийн хугацаанд түр замын арчлалт хамгаалалт орхигдсон байна.

“Улаанбаатар-Дархан” чиглэлийн одоо байгаа хоёр эгнээ замыг Азийн хөгжлийн банкны бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төслийн хүрээнд өргөтгөж, шинэчлэх ажилтай холбогдуулан иргэд орон нутагтаа гомдол шүүмжлэлийг удаа дараа гаргажээ. Үүний дагуу холбогдох удирдлагууд хандаж болох бүхий л яаманд албан бичиг хүргүүлж, уулзалтуудыг хийсэн байна. Ийнхүү Цайдмаас Дархан хотын тойрог хүртэлх 30.5 км замыг засаж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (1)

  • zochin (124.158.109.232)

    2019-07-31

    yun zasah be. buur enhel donhol honhor hun uheheer bolson baina lee. tom tom mashinuud ni zugeer egned zogsson. nbaahan mashin tereg suusan evdersen tiim l baina lee shuu dee,