Ил задгай худалдааг таслан зогсоон ажиллаж байна

БНХАУ-ын мужууд болон бусад улс, оронд COVID-19 халдварын тархалт нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотой Монгол улсын Ерөнхийлөгчийн “Засгийн газарт чиглэл өгөх тухай“ 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар зарлиг, Монгол улсын Засгийн газрын “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоол, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын ын Ерөнхий байцаагчийн 01/01 албан даалгавар, Улсын Онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 4 дүгээр хурлын тэмдэглэлээр улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, урьдчилан сэргийлэх шалгалтыг чангатгаж ажиллах үүрэг, чиглэл өгсний дагуу ил задгай худалдааг таслан зогсоох зорилгоор аймгийн төвд Тирлик захын орчин, гүүр болон орон сууцны хажууд ил задгай сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнс худалдаалдаг иргэдэд мэдэгдэл хүргүүлж, түүний биелэлтэд хяналт хийж 8 иргэний ил задгай худалдааг таслан зогсоож ажилласан.

Шалгалт үргэлжилж байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)