”Дэлхийн цом” -ын бэлтгэлд 400 сая төгрөг зарцуулаад байна

Канад Улсын Страткона Канти хотод өнгөрсөн жил болсон чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн ДАШТ-ий эхний найман байрт жагссан баг, тамирчид ирэх сарын эхээр манай улсад хүрэлцэн ирнэ. Энэ талаар Монголын чөлөөт бөхийн холбоо, ССАЖЯ-ны төлөөлөл өчигдөр мэдээлэл хийв. АНУ, Беларусь, БНХАУ, Казахстан, Канад, Энэтхэг, Японы олимп, дэлхийн аваргууд “Дэлхийн цом”-ын төлөө барилдах ажээ. Одоогоор тэмцээнд оролцох гадаадын тамирчдын нэр тодорсон ч манай улсыг төлөөлөн хүч үзэх бөхчүүд хараахан тодроогүй байна. Тэдний нэрийг энэ долоо хоногийн сүүлээр зарлах ажээ. Тэмцээнд оролцохоор Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны Техникийн туслалцаа, хөгжлийн зөвлөлийн гишүүн, Ази тивийн бөхийн холбооны ерөнхийлөгч Жан Кею Ким, Европын бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Теодор Хамакос, ФИЛА-гийн шүүгчдийн зөвлөлийн гишүүн Ик Жон Ким нар Монголыг зорьжээ. Мөн ФИЛА-гийн гишүүн, олон улсын олимпийн зэрэглэлийн шүүгч, Болгар Улсын иргэн Янчо Костадинов ирэх аж. “Дэлхийн цом”- ыг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл даргатай хороо зохион байгуулж буй гэнэ. Мөн тэмцээний талаарх мэдээллийг бөхийн хорхойтнуудад шуурхай хүргэх зорилгоор “world cup-2013” сайтыг ажиллуулж эхэлжээ. “Буянт-Ухаа” спорт цогцолборт болох “Дэлхийн цом”-д зориулан Олон улсын бөхийн нэгдсэн

Канад Улсын Страткона Канти хотод өнгөрсөн жил болсон чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн ДАШТ-ий эхний найман байрт жагссан баг, тамирчид ирэх сарын эхээр манай улсад хүрэлцэн ирнэ. Энэ талаар Монголын чөлөөт бөхийн холбоо, ССАЖЯ-ны төлөөлөл өчигдөр мэдээлэл хийв. АНУ, Беларусь, БНХАУ, Казахстан, Канад, Энэтхэг, Японы олимп, дэлхийн аваргууд 
“Дэлхийн цом”-ын төлөө барилдах ажээ. Одоогоор тэмцээнд оролцох гадаадын тамирчдын нэр тодорсон ч манай улсыг төлөөлөн хүч үзэх бөхчүүд хараахан тодроогүй байна. Тэдний нэрийг энэ долоо хоногийн сүүлээр зарлах ажээ. Тэмцээнд оролцохоор Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны Техникийн туслалцаа, хөгжлийн зөвлөлийн гишүүн, Ази тивийн бөхийн холбооны ерөнхийлөгч Жан Кею Ким, Европын бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Теодор Хамакос, ФИЛА-гийн шүүгчдийн зөвлөлийн гишүүн Ик Жон Ким нар Монголыг зорьжээ. Мөн ФИЛА-гийн гишүүн, олон улсын олимпийн зэрэглэлийн шүүгч, Болгар Улсын иргэн Янчо Костадинов ирэх аж.

 “Дэлхийн цом”- ыг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл даргатай хороо зохион байгуулж буй гэнэ. Мөн тэмцээний талаарх мэдээллийг бөхийн хорхойтнуудад шуурхай хүргэх зорилгоор “world cup-2013” сайтыг ажиллуулж эхэлжээ. “Буянт-Ухаа” спорт цогцолборт болох “Дэлхийн цом”-д зориулан Олон улсын бөхийн нэгдсэн холбооноос тавьсан шаардлагын дагуу 80 см өндөртэй тусгай тавцан зассан байна. Ингэхдээ Монголын чөлөөт бөхийн холбооноос урд хөршид захиалан хийлгэжээ. Одоогийн байдлаар тус тэмцээнийг зохион байгуулах ажилд 400 сая төгрөг зарцуулаад байна. Үүний 200 саяыг нь Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас гаргажээ.

  Шалгарсан баг, тамирчид сэргээшийн шинжилгээ өгнө Рио Де Жанерогийн зуны 31 дүгээр олимпод бэлтгэж буй шилдэг залуу бөхчүүд энэ удаагийн “Дэлхийн цом”-д зодоглоно. Тухайлбал, Лондоны олимпийн медальтай хоёр, дэлхийн аварга дөрөв, залуучуудын зуны олимпийн аварга, оюутны дэлхийн аварга бөхчүүд барилдах нь тодорхой болсон. Оролцогчид хаанахын хүчтэнтэй учраа таарахаа энэ сарын 28-нд сугалаагаа тохируулах юм. Түүний дараа тэмцээнд оролцох найман баг “А”, “B” хэсэгт хуваагдаж багийн дүнгээр шалгарсан хоёр баг хэсэг бүрийг толгойлон, бусад нь сугалааны дагуу тойргоор барилдах юм.

 “Дэлхийн цом” багийн тэмцээн учраас жин тус бүрт дүн гаргахгүй ажээ. Харин эхний гурван байрт шалгарсан баг, тамирчид сэргээшийн шинжилгээ өгөх юм байна. Манай улсын тамирчид “Дэлхийн цом”-ын тэмцээнд 2009 оноос хойш алгасалгүй оролцож, өнгөрсөн хугацаанд 5-7 дугаар байрт шалгарч байжээ. Харин энэ удаад эхний гурван байранд шалгарах зорилго тавин ажиллаж байна. Эх орондоо болж буй тэмцээнд монголчуудыгаа уухайлан дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа манай тамирчид дуулгасан. Тиймээс тэмцээнийг үзэх хүмүүст тусгай цаг гарган “Буянт-Ухаа” спорт цогцолбор уруу нийтийн тээврийн хэрэгслээр хүргэхээр төлөвлөжээ. Харин тэмцээнийг Олон улсын бөхийн нэгдсэн холбоотой байгуулсан гэрээний дагуу “Монгол” телевиз дэлхий даяар шууд дамжуулах юм байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)