Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацаа дуусахад 4 хоног үлдлээ

ЭЕШ-ын шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2020 оны 02 дугаар сарын 10-ны 09:00 цагт эхэлж, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй.

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА ДУУСАХАД 4 ХОНОГ ҮЛДЛЭЭ.

Шалгалтын хураамжийг аль ч арилжааны банкны интернет гүйлгээний эрхтэй картаар төлөх боломжтой. Тухайн карт зөвхөн бүртгүүлэгчийнх байх шаардлагагүй ба эцэг эх, багш, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэй ашиглах боломжтой интернет гүйлгээ хийх эрх бүхий карт байх ёстой.

Та төлбөрөө төлөхийн тулд дараах алхмуудыг дарааллын дагуу хийж гүйцэтгээрэй.

Үүнд:

-Картын дугаар /16 оронтой тоог шивж оруулах/;
-Картын хүчинтэй хугацаа;
-Карт эзэмшигчийн нэр /товгор үсэгтэй нэрийг зөв шивж оруулах/;
-CVV код /картын ард талд байрлах 3 оронтой тоо/;
-E-PIN код /Гүйлгээ хийх 4 оронтой интернет кодоо оруулна. Кодыг тухайн банкны АТМ буюу бэлэн мөнгөний машинаас эсвэл салбарын теллерээс авсан байх шаардлагатай/;
-Гүйлгээ хийх товчийг дарах /Гүйлгээ хийх Е-ПИН кодоо оруулснаар төлбөр төлөгдөнө/.

САНАМЖ: Та картын мэдээлэл болон E-PIN код оруулсан бол “БҮРТГЭЛИЙН ХУУДАС” гарч иртэл ямар нэг үйлдэл хийхгүйгээр түр хүлээнэ үү. Гүйлгээ хийх товчлуур дарсны дараа Монгол банкны систем нь боловсруулалт хийж дунджаар 10-15 секунд болох тул дахин гүйлгээ хийхгүй байхыг анхаарна уу. Гүйлгээ хийгдэж дуусахаас өмнө ямар нэг үйлдэл хийснээр гүйлгээ хийгдсэн ч хичээл сонгогдохгүй байх магадлалтай. Энэ тохиолдолд та “ДАНСНЫ ҮЛДЭГДЭЛ”-ээ шалгаарай. Гүйлгээ хийх интернет эрхгүй эсвэл таны дансны үлдэгдэл хүрэлцэхгүй тохиолдолд төлбөр төлөлт амжилтгүй болохыг анхаараарай.

Qpay үйлчилгээг ашиглан төлбөр төлөх бол компьютерт татан суулгасан Аппликейшн дээрх Qpay цонхыг нээн QR кодыг уншуулж төлбөрөө төлж болно.

Эх сурвалж: БҮТ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)