Бид "хүүхдийн төлөө за гэвэл заавал хийе" үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
- 8 цаг 4 мин
- Сурталчилгаа
- 0

"Хүүхдийн төлөө за гэвэл Заавал хийе" үндэсний хөдөлгөөний хүрээнд байгууллагын дэргэдэх Эцэг, эхийн зөвлөлөөс ажилтнуудын болон тэдгээрийн гэр бүлийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор ээлжит арга хэмжээг зохион байгууллаа.
Улирлын чанартай томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэж буйтай холбогдуулан манай байгууллагын дэргэдэх Эцэг, эхийн зөвлөл-өөс ажилтнуудынхаа хүүхэд багачуудын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилгоор мэдээлэл, зөвлөгөө өгөх уулзалтыг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү уулзалтад Клиникийн профессор, Хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч, Хүүхдийн болон Чих, хамар, хоолойн эмч Г.Цэен уригдан оролцож:
• Томуу болон томуу төст өвчний үеийн шинж тэмдэг, ялгаа
• Гэрийн асаргаа, сувилгаа ба зөв зохистой эмчилгээ
• Хүүхдийн дархлааг дэмжих, урьдчилан сэргийлэх зэрэг практик зөвлөмжүүдийг өглөө.
Мөн Уулзалтын үеэр ажилтнууд хүүхдийнхээ эрүүл мэндтэй холбоотой сонирхсон асуултдаа хариулт авч, хэрэгцээтэй зөвлөмжүүдийг авсан бөгөөд Эцэг, эхийн зөвлөлөөс ажилтнуудынхаа халдварт өвчнөөс сэргийлэх дэглэмийг дэмжин амны хаалт (маск) бэлэглэн, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийг хамтдаа хэрэгжүүлэхийг уриаллаа.
ГЭР БҮЛ, ХАЙРТАЙ ҮРСИЙНХЭЭ эрүүл мэндийн төлөө цаг зав гарган оролцсон нийт ажилтнууд болон үнэтэй зөвлөгөө мэдээлэл өгсөн Г.Цэен эмчдээ гүн талархал ИЛЭРХИЙЛЬЕ.

Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

Сэтгэгдэл (0)