Замын голд бродюр хийж хөдөлгөөн саадгүй нэвтрэх нөхцлийг бүрдүүллээ

Авто замын хөдөлгөөн зохион байгуулалтад ашиглагддаг согтуугаар дайрч эвдэрч гэмтээсэн авто замын эгнээ тусгаарлах хайс хашлага, гэрэлтүүлэг, троссон хашлага болон бусад эд хөрөнгийг нөхөн сэргээх, нөхөн байршуулах асуудлаар ТЦА-аас 11 албан бичиг УБЗАА болон НАЗХГ, НЗХТЗИГ-аас ирсэн байдаг.

Уг асуудалтай холбогдуулан Хотын Ерөнхий менежерээр ахлуулсан дээрх байгууллагуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 9 сард үзлэг хяналтыг хийж нийт 9 байршилд 3799 у/м хайс хашлагыг хийх шаардлагатай судалгаа гаргаж, улмаар хуралдаж шийдсэний дагуу авто замын бродюр хийх ажлыг 11 байршилд зохион байгуулж байгаа билээ.

Үүний нэг ажил болох Баруун дөрвөн замын уулзвараас урагш Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар хүртэлх 1.5км замын голоор бродюр хийж авто замын тусгаарлах хайс хашлагагүй болгох ажлыг 5 хоногт хийж гүйцэтгэлээ. Өнөөдөр ажил бүрэн дуусна.

 

 

 

 

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)