Ирэх жил 1-5 дугаар ангийн хүүхдийн хоолны зардал 5845 төгрөг болно

Олон улсын байгууллагуудын зөвлөмжөөр сургуулийн үдийн хоолны нэг хүүхдэд ногдох зардал нь нэг ам.долларт хүрсэн тохиолдолд хүүхэд өдөрт авах шаардлагатай илчлэг, шим тэжээл, амин дэмийн хэрэгцээгээ хангах боломжтой гэж үздэг.

Иймээс улс орнуудад үдийн хоолны зардлыг нэг хүүхдэд ногдох хэмжээгээр нэг ам.долларт хүргэх зөвлөмжийг өгдөг байна.

Монгол Улс ирэх оноос сургуулийн хоолны зардлыг 25.4 хувиар нэмэгдүүлж, 1-5 дугаар ангийн нэг сурагчид ногдох хоолны зардлыг 5845 төгрөг болгон нэмэгдүүлэхээр 2027 оны төсвийн төсөлд тусгалаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)