Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ
- 3 цаг 9 мин
- Улс төр
- 0

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр /11.11 / болно. Энэ удаагийн хуралдаанаар "Оюутолгойн ашиг болох гурван их наядаас иргэн бүрд 857.000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлэх" асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай иргэний өргөдлийг хэлэлцэхээр болжээ.
Сануулахад, иргэн Х.Оюунбилэг аравдугаар сарын 23-нд нийтийн өргөдлийн цахим системд дээрх өргөдлийг санаачилж, ердөө 10 гаруй хоногийн дотор 100.475 иргэний санал авч улмаар УИХ-аар хэлэлцэхээр болж ӨБХ, ЭЗБХ-нд шилжүүлээд байгаа юм. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оюутолгойн ногдол ашгийг дансандаа авъя гэсэн иргэдийн саналыг хүндэтгэх хэрэгтэй гэсэн бол Ерөнхий сайд Н.Учрал Ард түмэн, төрийн тэргүүний байр суурийг хүндэтгэж байна. Ард иргэдийн олонхийн саналыг хүндэтгэхээ анхнаасаа асуусан. УИХ хууль өөрчилбөл Засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй гэсэн байр суурь илэрхийлээд байгаа билээ.

Сэтгэгдэл (0)