Улаанбаатарт өдөртөө цас орно

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар  цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

2020 оны 11 дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

  Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 1-3 градус хүйтэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)