Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ

Хан-Уул дүүргийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу 10 дугаар сарын 01-ний өдөр дүүргийн 5 дугаар хороо 41 дүгээр сургуулийн гадна талбайд угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.

Нээлтийн арга хэмжээнд

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар

Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Ч.Базарзаяа

НОБГ-ын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Хаш-Эрдэнэ

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв ОНӨААТҮГ дарга Б.Баттулга

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ны Техник хяналтын албаны Гамшгийн асуудал хариуцсан инженер Б.Номин-Эрдэнэ

Тавантолгой түлш ХХК-ны хэлтсийн машинист Н.Даваадорж нар болон оролцлогч байгууллагын төлөөллүүд хороодын ажилтан алба хаагчид оролцов.

-Шалгалтаар Гэр хорооллын айл өрхүүдийн яндан, зуухны битүүмжлэл, галлагааны аюулгүй байдлыг шалгах

-Айл өрхүүдэд угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгаж, ач холбогдол, хэрэглэх зааврыг тайлбарлаж, байрлуулах зөвлөгөө өгөх

-Цахилгааны аюулгүй байдлын талаар мэдээлэл өгч, цахилгаан халаагуур хэрэглэх үед хэт ачаалал үүсгэхгүй байх зөвлөмж, зөвлөгөө өгөх

-Гэр хорооллын гудамж талбайгаар тусгай зориулалтын чанга яригчтай автомашинаар сэрэмжлүүлэг хүргэх

-Гал түймрийн аюул, угаарын хийн хордлогоос сэрэмжлүүлэх зөвлөмж мэдээллийг байгууллагын сайт, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, аж ахуй нэгж байгууллагын гадна лед дэлгэцээр иргэд олон нийтэд сурталчлах

-Дүүргийн гэр хорооллын гудамж, зам, гарцын судалгааг нарийвчлан гаргаж, гал унтраах болон аврах тусгай зориулалтын автомашин нэвтрэх боломжгүй байршлуудыг тогтоох

-Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан дамжуулах утасны холболт, угсралт, ашиглалтын аюулгүй байдалд мэргэжлийн байгууллагатай хамтран хяналт тавих, зэрэг арга хэмжээг 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл зохион байгуулна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)