Нийслэлд борлуулагдаж байгаа АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна

Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-аас Нийслэлд борлуулагдаж байгаа ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна.

Энэ хүрээнд 2026 оны  есдүгээр сарын 28- 30-ны өдрүүдэд УБ хотод үйл ажиллагаа явуулж байгаа ШТС-үүдээс түүврийн аргаар К2 (энгийн) болон К5 (Евро-5) ангиллын АИ-92 автобензиний дээж авч, АМГТГ-ын Уул уурхай, газрын тосны төв лабораторид шинжлүүлээ.

Лабораторийн шинжилгээний дүн:

1. К2 /Энгийн/ АИ-92 бензин

Түүврийн аргаар сонгогдсон ШТС-үүд: Сод монгол ХХК (ШТС-121), Монсуль ХХК (ШТС-34), Тэс петролиум ХХК (ШТС-30)

Октаны тоо: 93 (Стандарт: ≥ 92)

Хүхрийн агууламж: 157–170 мг/кг (Стандарт: ≤ 500 мг/кг)

Шинжилгээний дүнгээр октаны тоо 93, хүхрийн агууламж 157–170 мг/кг хооронд гарч техникийн шаардлага буюу стандартад бүрэн нийцсэн байна.

2. К5 /Евро-5/ АИ-92 бензин

Түүврийн аргаар сонгогдсон ШТС-үүд: Тэс петролиум ХХК (ШТС-02), Сод монгол ХХК (ШТС-121)

Октаны тоо: 92, 95 (Стандарт: ≥ 92)

Хүхрийн агууламж: 4.4–10 мг/кг (Стандарт: ≤ 10 мг/кг)

Шинжилгээний дүнгээр октаны тоо 92, 95, хүхрийн агууламж 4.4–10 мг/кг буюу стандартад заасан хэмжээтэй гарч техникийн шаардлагыг бүрэн хангасан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)