Аймгийн Засаг даргын нэрэмжит 2020 оны “Оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр”-т шалгарсан оюутан, сурагчид батламжаа гардан авлаа

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Аймгийн Засаг даргын нэрэмжит “Оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр”-ийг 4 дэх жилдээ хэрэгжүүлж байна. Тус хугацаанд хагас болон бүтэн өнчин, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн болон сурлага, урлаг, спортын өндөр амжилт үзүүлсэн 87 оюутан сурагчдад сургалтын тэтгэлэг олгосон байна. Энэ хичээлийн жилд 30 шилдэг сурагч, оюутнууд шалгарч батламжаа гардан авлаа.

Нийт хамрагдсан оюутан сурагчиддаа сурлагын өндөр амжилт хүсье.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)