Говьсүмбэр аймгийн багш нарын бага хурал зохион байгуулагдлаа

2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр аймгийн багш нарын бага хурал амжилттай зохион байгуулагдлаа.
Багш нарын бага хуралд Говьсүмбэр аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Билэггүмбэрэл, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Уранцэцэг, Боловсрол соёл урлагийн газрын дарга А.Зургаанжин болон аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш нар оролцов.
Тус хурлаар өнгөрсөн оны ажлаа дүгнэж, 2020-2021 оны хичээлийн жилийн зорилтоо тодорхойлж өнгөрсөн хичээлийн жилд ЭЕШ –ын дундаж оноо улсын дунджаас давсан, сурагчид нь улсын уралдаан тэмцээнд амжилт гаргасан багш нар болон , сургуулийн удидлагуудыг шагнаж урамшууллаа.
Аймаг орон нутгийн зүгээс боловсролын салбарт нэлээдгүй хөрөнгө оруулалтыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд 2016-2020 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд боловсрол, соёлын салбарт 10 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)