Аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Билэггүмбэрэл аймгийн ахмадын хорооны даргыг хүлээн авч уулзлаа

Говьсүмбэр аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Билэггүмбэрэл өнөөдөр аймгийн ахмадын хорооны дарга Л.Насанжаргалыг хүлээн авч уулзав.
Энэ үеэр аймгийн ахмадын хорооны дарга хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар танилцуулж тодорхой санал, хүсэлтийг аймгийн удирдлагад тавьж түүний дагуу ойрын хугацаанд дараах арга хэмжээ авна гэдгээ аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Билэггүмбэрэл илэрхийллээ.
Үүнд: Ахмадын хорооны чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж дээр ахмад настнуудыг цөөн тоогоор дасгал хөдөлгөөн хийлгэх, ширээний теннис болон биллиард, граунд гольфын спортоор мөн цөөн тоогоор ахмадуудыг тоглуулах, оройн цагаар тодорхой хязгаарт багтаан нийтийн бүжгийн арга хэмжээнд ахмадуудыг оролцуулах, ахмад настны өдрийн үйлчилгээнд аймгийн ХХҮГ-тай тохиролцсон тоогоор тодорхой хязгаарт багтаан ээлж дараагаар ахмад настнуудыг хамруулах зэрэг асуудалд ойрын хугацаанд аймгийн онцгой комиссоос зөвшөөрөл олгох, эдгээртэй холбогдуулан эрүүл ахуй, халдваргүйтгэлийн асуудлаар мэргэжлийн байгууллагуудаас заавар, зөвлөмж гаргаж хүргүүлэхээр боллоо.
Энэ оны 9 дүгээр сард Баянхонгор аймагт Монголын мастеруудын спортын 6 дугаар наадам болохтой холбогдуулан аймгийн мастеруудын спортын 2 дугаар наадмыг 9 дүгээр сарын эхээр зохион байгуулах, тус тэмцээнд гарах зардлыг орон нутгийн төсвөөс гаргах, аймгийн ахмадын хорооны 2021 оны төсвийг нэмэгдүүлэх, сумдын ахмадын хороог төсөвтэй болгох асуудлаар цаашид анхаарч ажиллана гэв.
Мөн МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу аймагт барих “Ахмадын ордон”-гийн газрын асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд одоо барилгын зураг төсвийн ажил ид хийгдэж байгааг мэдэгдлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)