Япон улсын Засгийн газрын “ЖАЙКА” Олон улсын байгууллагтай хамтран ажиллана

Япон улсын Засгийн газрын “ЖАЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас говийн бүсийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр Говьсүмбэр, Дорноговь аймгуудад судалгааны ажлыг эхлүүллээ.
Тус ажлын хүрээнд Япон улсын Засгийн газрын “ЖАЙКА” Олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч, хувийн хэвшлийн салбар хариуцсан мэргэжилтэн Коизүми Тайга, хөтөлбөрийн ажилтан Ц.Хоролсүрэн нар 2020 оны 8 дугаар сарын 19-ны өдөр Говьсүмбэр аймагт айлчилж, аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, аймгийн БОАЖГазрын дарга Д.Мөнх-Эрдэнэ, аймгийн ЗДТГазрын ХОХБТХэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Батцэцэг нартай уулзан, аймаг, орон нутгийн хэмжээнд байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүн, цаашдын хөгжлийн төлөвлөлтийн талаар харилцан санал солилцлоо.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)