Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтэн байна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтэн байна.

2020 оны 12 дугаар сарын 08ы 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

          Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 28-33 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Онон, Улз, Халх голын сав газраар 6-11 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 15-17 градус хүйтэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)