Эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан уурхайчид төрийн одон медалиар шагнууллаа

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор ахмад уурхайчин Ч.Сумъяа, Алтан гадас одонгоор Нүүрс бутлан ачих хэсгийн нүүрсний өртөөний инженер Э.Энхтөр нар шагнуулсныг өнөөдөр дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн гардуулан өглөө. Ч.Сумъяа гуайн хувьд уул уурхайн салбарт 50 шахам жил ажиллаад гавъяаныхаа амралтанд гарсан.

Э.Энхтөр инженерийн хувьд Багануурын уурхайд 34 жил тасралтгүй ажиллаж буй манай компанийн туршлагатай инженерүүдийн нэг, тэргүүний төмөр замчин юм. Төрийн дээд одон медалиар шагнуулсан уурхайчдадаа баяр хүргэж, Монгол улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойн баярын мэнд хүргэе.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)