Улаанбаатар хот орчмоор өдөртөө -30 градус хүртэл хүйтэн байна
- 2021-01-03
- Цаг агаар
- 0

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа уулархаг нутгаар ялимгүй цас орж, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна.
2021 оны 01 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 31-36 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 25-30 градус, говийн бүс нутгийн цас багатай газраар 12-17 градус, бусад нутгаар 20-25 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 23-25 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 25-27 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 25-27 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл (0)