Айл бүрт заавал байх хэрэгцээтэй олон үйлдэлт аяны “Эко мешок”-ыг тусгайлан Монголд үйлдвэрлэв

Үндэсний хувцасны манлай үйлдвэрлэгч Түмэн торго салон нь шинэ оны босгон дээр TUTO брэндийн “Эко мешок”- оор бүтээгдэхүүний төрлөө нэмж, шинээр худалдаанд гаргалаа. “Эко мешок” нь ус борооноос хамгаалсан сайн чанарын материалаар хийгдсэн, арчиж ариутгаж болдог, нян бактери үрждэггүйгээс гадна Аялалд явахдаа цүнх болгон ашиглах боломжтойг дуулгахад таатөй байна.

Аялал зугаалганд явдаг, ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан гэрээсээ хол хөдөлмөр эрхлэдэг эмч, эмнэлгийн ажилтнууд, цагдаа цэргийн албан хаагчид, онцгой байдал, орон нутгийн тээврийн жолооч нарт TUTO брэндийн “Эко мешок” хамгийн зөв сонголт байх болно. “Түмэн торго” салон нь цар тахалтай энэхүү хэцүү цагт нийгмийн хариуцлагын хүрээнд бидний төлөө зогсолтгүй албан үүргээ гүйцэтгэж байгаа эмч, цагдаа, онцгой байдлын ажилтнуудад TUTO брэндийн “Эко мешок” бүтээгдэхүүний дээжээс бэлэглэж байгааг дуулгая. Дулаан байж, тав тухыг мэдрэн дархлаагаа дэмжье.

https://www.facebook.com/tumentorgo/

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)