Хөл хорионд байгаа хүүхдүүд уйдахааргүй “Ойн түүх”-ийг үзээрэй

Хөл хорионы үед хамгийн их уйдаж, өдрийг хэрхэн өнгөрүүлэхээ олж ядан байгаа хүүхэд багачууд олон байна. Тэд утаснаас үргэлж зүүгдэж, зарим нь бүр дэлгэцийн хамааралтай болох дөхөж байх шиг хэмээн нь эцэг, эхчүүдийн санаа зовж буй.

Тэгвэл ийм үед GM энтертайнмент “June ” продакшны хамтын уран бүтээл “Ойн түүх” хүүхдийн кино контент энэ сарын 12-наас бүх IPTV-ээр гарч эхэллээ. Уг контент гарсан цагаасаа олны талархлыг хүлээгээд байна. Энэхүү бүтээлийн найруулагчаар Г.Золбоот, хоёрдугаар найруулагчаар Г.Мэндбаяр ажиллажээ.

Уран бүтээлч ах,эгч нар нь багачуулдаа зориулан хүүхдийн үлгэрийг дүрсжүүлэн маш сонирхолтой хэлбэрээр хүргэж байгаа нь энэ. Өнөөдөр хүүхэд рүү чиглэсэн уран бүтээл ховор,тэдний дотоод ертөнц рүү “өнгийсөн” ном зохиол,жүжиг кино ч хуруу дарам цөөхөн байгаа цагт “Ойн түүх” хүүхэд багачуултайгаа баяртайгаар уулзаж байна.

Та бүхэн үзэж амжаагүй бол IPTV “Ойн түүх” кино контентыг заавал үзээрэй. Хөл хорионд байгаа хүүхдүүд уйдахааргүй “Ойн түүх”-тэй боллоо.

139564966_2605935433031574_730521157187498430_n

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)