Улаанбаатарт өдөртөө -8 градус хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр Хөвсгөл аймгийн нутгаар, 31-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2021 оны 01 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

     Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи  баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.  Увс нуурын хотгор, Тэс, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх,  Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Дарьгангын тал нутгаар 9-14 градус хүйтэн, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 6-8 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 7-9 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 7-9 градус хүйтэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)