“Нэгдүгээр хүн” үзэгчдийн хүртээл болох нь

Монголын хуулийн байгууллагын эрхмүүд хөл хорионы үед архидан согтуурч, орцны цахилгаан шатанд зүй бус үйлдэл гаргаж буй бичлэг нийгэмд цацагдаад удаагүй байна. Тэгвэл энэхүү сэдэв дээр киноны уран бүтээлчид маш хурдтай ажиллажээ.

Тодруулбал, дээрх сэдвийг өлгөн авч, Монголын шүүх, прокурор, хуулийн байгууллагуудын ялзралыг харуулсан “Нэгдүгээр хүн” уран сайхны кино удахгүй дэлгэцээр гарах гэнэ.

Бодит явдлаас сэдэвлэсэн уг киноны трейлэр саяхнаас цацагдаж эхэлсэн бөгөөд жүжигчин С.Эрхэмбаяр, Д.Бямбацогт, О.Гэрэлсүх, А.Энхжин, Д.Галбаяр тэргүүтэй уран бүтээлчид гол дүрийг нь амилуулжээ.

Хонгилын шүүгчдийн бузар булхайг уран сайхны аргаар илэрхийлсэн гэх уг киноны найруулагч болон нээлт хийх хугацаа, бусад дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй олон нийтэд зарлах юм байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)