"The Hu" хамтлагт зориулсан цор ганц бүтээлийг танилцууллаа

Дэлхийд хүннү рокийг цуурайтуулж байгаа “The Hu” хамтлагт зориулсан цор ганц уран зургийг танилцууллаа. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Д.Батбилэгийн “Хүннү рок” уран зураг ийнхүү олны хүртээл болж байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор олон хүн нэг дор цугларахыг хориглож байгаа учраас түүний уран зургийн нээлтийг цомхон хүрээнд зохион байгуулжээ. Бүтээлийг танилцуулах нээлтэд “The Hu” хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж оролцсон нь үйл явдлыг илүү өрнүүн болгожээ.

Зураач Д.Батбилэг “Хүннү рок" уран зургаа тэдэнд зориулан бүтээсэн бөгөөд хагас жилийн хугацаа зарцуулжээ. Монгол Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд домогт рок поп дуучид “залрахад” дүрслэх урлагт шимтэгчид түүнтэй бүтээлээр нь танилцаж байсан юм. Тэр үеэс зураачийн оюун бодолд буусан сэдэл, санаа өдгөө бүтээл болон амилсан нь “Хүннү рок” уран зураг биз ээ. “Тhe Hu” хамтлагийнхан энэ намар Хойд Америкаар аялан тоглохоо зарлаад байгаа билээ. Тэдний тоглолт ирэх сард эхэлж, “Эрх чөлөөний орон”-оос гадна Канадын 30 гаруй муж, хотоор аялан тоглох хуваарь гаргаснаа танилцуулсан юм.

сонин mn

 

Б.Сийлэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)