Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 13-нд танхимаар хичээллэнэ

КОВИДЫН УЛМААС ЭЕШ ӨГӨӨГҮЙ 170 ШАЛГУУЛАГЧ БАЙНА

ЭЕШ-д 40420 бүртгүүлэгч бүртгүүлснээс коронавируст халдвараар өвчилсний улмаас шалгалтад ороогүй 170 шалгуулагч байна.

Нийслэлд 94, орон нутагт 76 шалгуулагч байгаа юм. Эдгээр шалгуулагчаа 2021.09.02-05-ны хооронд ЭЕШ авна.

БШУЯ ЭЕШ-ын үндэсний босго оноог тогтоож өгсөн. Тухайлбал, 

-Төрийн өмчийн их, дээд сургууль, коллежид 480

-Төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежид 410

-Орон нутгийн их, дээд сургууль, коллежид 400 оноо байхаар зохицуулсан. Ингэснээр сургуулиуд дур мэдэн босго оноог бууруулах боломжгүй гэсэн үг. Үндэсний босго оноог хоёроос багагүй хичээлээр тооцно. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)