Энэ сарын 3-наас ихэнх нутгаар цас орж, эрс хүйтэрнэ

2021 оны 11 дүгээр сарын 03-наас ихэнх нутгаар цас орж, агаарын температур эрс хүйтрэх тул доорх зөвлөмжийг хүргэж байна.

- Цаг агаарын урьдчилан сэргийлэх болон онц аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч, бусдад  дамжуулах, айл хотлоороо хамтран бэлэн байдлыг хангах,

- Хол ойрын замд залшгүй тохиолдолд гарах бол машин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, шатахууны хангалттай нөөцтэй байх,

- Коронавирус хүйтэн агаарт тэсвэртэй бөгөөд идэвхждэг тул даарч хөрөхөөс сэргийлж, дулаан хувцаслах,

- Хоол хүнс, ундны ус, түлш, анхны тусламж үзүүлэхэд шаардлагатай эм тариа, ариун цэврийн хэрэглэл, дулаан хувцас бэлтгэх, гэр мэтийн хөнгөн сууцыг хүнд зүйлээр даруулах,

- Гар утас, радио, телевиз, гэрэлтүүлэх хэрэгслийг цэнэглэх, бэлэн байлгах,

- Хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хараа хяналтандаа байлгах, аюулгүй байдлыг нь хангах,

- Өвс тэжээлийн нөөцтэй байх, хашаа саравчаа дулаалах, худаг усыг хамгаалах, нөмөр нөөлөг газруудыг тогтоох, түүнийг хүн бүх мэддэг байх,

- Бага насны хүүхэд болон ахмад настай хүмүүсийг малд явуулахгүй байх,

- Мал сүргээ хамгаалах арга хэмжээ авсан байх...

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)