Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого өнгөрсөн оны үеэс 52.2 хувиар өсчээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2021 оны эхний 9 сарын гүйцэтгэлээр 11,134.8 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 3,818.2 тэрбум төгрөг буюу 52.2 хувиар өссөн байна.

Үүнээс эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 3,454.9 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 2,042.3 тэрбум төгрөг буюу 2.4 дахин өсөв.

Харин Уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт 3,233.9 тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1,917.6 тэрбум төгрөг буюу 2.5 дахин өссөн байна.

Мөн дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарчээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)