Сүхбаатар, Завхан, Сэлэнгэ аймгийнхан вакцинд хамрагдалтаар тэргүүлж байна

Улсын хэмжээнд 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар дархлаа сэргээх 3-р тунд 513.816 хүн хамрагдсан бол тэдгээрийн 6,334 жирэмсэн эмэгтэй, 7034 хөхүүл эмэгтэй хамрагдсан байна.

Гуравдугаар тунгийн хамрагдалтад Сүхбаатар аймаг 30%, Завхан аймаг 34%, Сэлэнгэ аймаг 34% -тай хамрагдаж идэвхитэй байгаа бол хамгийн бага хамрагдалттай аймгуудад Баян-Өлгий (9%), Ховд, Дундговь (16%), Увс (17%) орж байна. Иймээс иргэд, аж ахуй нэгжүүд та бүхэн вакциндаа идэвхитэй хамрагдаж Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлээрэй.

Мөн 70 ба түүнээс дээш ажилтантай байгууллагуудад захиалгын дагуу явуулын дархлаажуулалтын багууд вакциныг албан байгууллага дээр нь хийж байна. Аж ахуй нэгжүүд Нийслэлийн эрүүл мэндийн газрын 96652404, 88094611 утсаар захиалга өгөх боломжтой гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)