Монгол Улсад энэ жил цагаан будааг амжилттай тариаллаа

"GIMEX" компани Баянхонгор аймгийн Баянлиг суманд 2 га газарт тариалалт хийн, 10 тонн цагаан будаа хурааж авсан байна. Энэ нь тус компанийн 10 жилийн уйгагүй оролдлогын үр дүнд бий болжээ. Манай улс тэр дундаа говийн бүсэд цагаан будаа амжилттай тариалж, энэ жил ургацаа хураан авсан нь цагаан будаа тариалах технологийг нутагшуулах, тариалалтыг нэмэгдүүлэх чухал үр дүн гарсныг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан онцлон хэлж байлаа. Эх орны хөрсөнд тарьж ургуулсан энэхүү ургац “Хөсөг будаа” нэртэйгээр хэрэглэгчдэд хүрэх юм байна.

ТУТАРГА БУЮУ ЦАГААН БУДАА ТАРИАЛАХЫН ДАВУУ ТАЛ

Цагаан будааны хэрэгцээг дотоодоос хангах, импортыг орлох, газар тариалангийн салбарт шинэ таримал нэвтрүүлэх, ажлын байр нэмэгдэж, шинэ, гарал үүсэл тодорхой бүтээгдэхүүн хэрэглэгчид хүрэхийн зэрэгцээ усан бассейнд тариалснаар орчны чийгийн агууламжийг нэмэгдүүлэх, экосистемийн таатай орчныг үүсгэх ач холбогдолтой. Түүнчлэн тариалангийн газрын хамгаалалтын ойн зурвас байгуулах, агро-ойжуулалт хийж экосистемийг бүрдүүлэх боломжтой. Ингэснээр хөрсний доройтол, цөлжилт, шар шороон шуургыг бууруулна. 

Тутрагын тариалалт нэмэгдэхээр түүнийг даган боловсруулах үйлдвэрүүд байгуулагдаж, дагалдах бүтээгдэхүүнээр шувуу, гахайны аж ахуйн агууламж сайтай тэжээл, хүнсний олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх түүхий эд болох боломжтой.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)