Шинэ жилийн баярыг санагдуулам "Thinking About You"

“Universe best songs” наадмаас  урлагийн гараагаа эхлүүлж хэдийнээ олны танил болоод буй дуучин бол С.Хишигжаргал юм. 

Тэрээр хамгийн сүүлд "Im Hishigee" цомогоо гаргасан бөгөөд шинэ жилийн уур амьсгал орсон эдгээр өдрүүдэд бид бүхэн түүний "Thinking about you" дууг онцолж байна. 

Дуучин С.Хишигжаргал нь уг уран бүтээлээ 2017 онд гаргасан бөгөөд одоог хэр нь залуусын дунд хит болсон хэвээр байна. Мөн түүнчлэн түүний гаргасан уран бүтээлүүд дуу хөгжим сонирхогчдын жагсаалтыг сар бүр тэргүүлдэг билээ. 

"Thinking About you" дууны аяыг Н.Тэмүүлэн, О.Одгэрэл зохиосон бол дууны үгийг дуучин С.Хишигжаргал өөрөө бичжээ. Дууны өнгө төрх, өвөрмөц шийдэл бүхий клиптэй дээрх уран бүтээл цацагдсанаас хойш сая гаруй хүн Youtube сувгаар дамжуулан үзсэн байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)