“Бэрх биш ээлтэй аян”-ны хүрээнд сургалт зохион байгууллаа

НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Багануур дэлхийн Зөн ОНХ-тэй хамтран  “Бэрх биш ээлтэй аян”-ны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй 100 иргэнд болон түүний асран хамгаалагч нарт гамшгаас хамгаалах танхимын сургалтыг зохион байгууллаа.

Мөн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн дүүргийн 1,2,3,4,5 дугаар хорооны хөгжлийн бэрхшээлтэй 50 айл өрхөд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийлээ.

Үзлэг шалгалтаар 37 зөрчил илэрснээс газар дээр нь 9 зөрчлийг арилгуулж, пийшин зуух, яндангийн цонолт, галын аюулгүй байдыг хангах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх  зөвлөмж өглөө.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)