"Модны хэрэглээ буурсанаар зууханд уугилт удаан явагдаж угаартах эрсдэл үүсгэж байна" гэв

БОАЖЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НМХГ, “Таван Толгой Түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээллээ.

Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн "Өнөөдрийн байдлаар 21350 тонн сайжруулсан шахмал түлшний нөөц байна. Энэ нөөцийг цагаан сарын баяр дуустал ашиглана. Энэ долоо хоногт борлуулалтын явуулын цэгүүд ажиллана. Өнөөдрөөс эхлэн 6098 зорилтот өрхөд долоо хоногийн хэрэглээний түлшийг олгож байна. Айл өрхүүд таван төрлийн зуух хэрэглэж байна. Түлш стандарт хангасан ч зуух стандартын бус байна.Модны хэрэглээ буурсанаар зууханд ноцолт биш уугилт удаан явагдаж угаартах эрсдэл үүсэж буй.

Мөн бид ЖАЙКА-тай хамтран авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцох явцдаа хоруу чанар бүхий утаа ялгаруулж байгаа эсэхэд хяналт тавин ажиллаж байна" гэлээ.

“Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалтын хэлтсийн дарга Д.Миняа "Өнгөрсөн долоо хоногт баруун бүсийн үйлдвэрийн нэгдүгээр цехэд гал гарсан. Галын нөхцөл байдлыг тогтоохоор ажиллаж байна. Бидний зүгээс үйлдвэрийн нэгдүгээр цех болон хоёрдугаар шугамыг ажиллагаанд бүрэн оруулахаар ажиллаж байна. Үйлдвэрт гарсан галын улмаас нийлүүлэлт тасалдахгүй. Шаардлагатай тохиолдолд нийлүүлэлтээ нэмэгдүүлнэ" гэлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)