Кино нэрээ сольсон нь маркетингт нь хэрхэн нөлөөлөх бол

Удахгүй нээлтээ хийх нэгэн кино нэрээ сольжээ. Анх “Нуугдаж тоглоё” хэмээх нэртэй аймшгийн кино өсвөр насныханд болон залуучуудын дунд ихээхэн яригдах болсон. Учир нь уг киноны кастинг, жүжигчид нь үзэгчдийн сонирхлыг татаад байгаа. Монголын амжилттай яваа ютүб сувгуудын дунд Red Burger нэрээрээ олонд хүрсэн аймшгийн киноны болон аймшгийн тухай контент бэлддэг George хочтой ютүбэр уг кинонд дүр бүтээжээ. Энэ нь олон залуусын сонирхлыг ихээр татаж байна. Мөн уг төслийн менежментийн багийн хувьд кино урлагт өөрийн гэсэн байр сууриа олсон “Про стар” кино компани болон “Сина арт” Продакшн хамтран бүтээжээ. Уг баг нь та бидний мэдэх Сайн аав, хүүхэд багачуулд зориулсан Залуу мөрдөгчид, Моралаш кино бүтээлүүдийг олонд хүргэсэн амжилттай яваа баг удирдаж, гардаж бүтээжээ.

Уг киноны ерөнхий найруулагчаар дээрх бүтээлүүдийг найруулсан Монголдоо залуу эмэгтэй найруулагчдын өнгийг тодорхойлж байгаа Соёлбаатарын Бүжин найруулан бүтээжээ.

Тэрээр 21-р дунд сургуулийг төгсөн СУИС-ын Соёлын сургуулийг График дизайнер мэргэжлээр төгсөж улмаар КУДС-ын найруулагчийн ангийг анхны алхам киногоор гараагаа эхэлж байсан Г. Жигжидсүрэн багшийн удирдлаган доор гарын шавь нь болж төгсчээ. 2016 онд Сургуулиа төгсөөд хамгийн анхны кино болох “Про стар” филмийн бүтээл “Сайн аав” киноны зохиолыг бичиж, өөрөө ерөнхий найруулагчаар ажилласан байна. 2017 онд нээлтээ хийсэн уг бүтээл Гэр бүлийн сэдэвт, аав хүний нөмөр нөөлөг, үргэлж гэр бүлээ гэх сэтгэлийг нарийн торгон илэрхийлж чадсан нь Монголчуудын сэтгэлд нийцсэн бүтээл болж чадсан юм.

Мөн тэр ондоо хүүхэд багачуулын үзэх дуртай “Залуу мөрдөгчид” киног КУДС-ын ангийнхаа хамт олонтойгоо хамтран хийжээ. Үүний дараагаар “Моралаш” хүүхдийн цуврал контент гурван улирал 24 ангит цуврал бүтээсэн нь одоо хүртэл хүүхэд багачуул шимтэн үздэг бүтээл байсаар байна. Тэгвэл 2022 онд Соёлбаатарын Бүжин найруулагч өөрийгөө аймшгийн жанарт өөрийгөө шинээр сорин “Сургуулийн сүнс” аймшгийн киноны зохиолыг юүтүбэр Жоржтой хамтран бичиж, Ерөнхий найруулагчаар ажиллаж 2022 оны 02-р сарын 04-нд нээлтээ хийхээр товлоод байна. Дээрх бүх бүтээлүүдийн продюсероор түүний төрсөн ах Соёлбаатарын Чулуунтогтох ажилладаг бөгөөд ийнхүү ах дүү хоёр Монголын кино урлагийн хөгжилд өнгө нэмэн зүтгэж байна.

Ийнхүү "Нуугдаж тоглоё" нэрээ "Сургуулийн сүнс" болгон нэрээ сольсон кино нь өсвөр үе болон оюутан залуус дунд ихээхэн хүлээлт үүсгэж байгаа билээ. Уран бүтээлчдийн зүгээс зорилтод зах зээлдээ хандан нэрээ өөрчилсөн гэж мэдээллэж байна. Ийнхүү нэрээ өөрчилсөн нь уг киноны маркетинг хэрхэн нөлөөлөх бол? Энэ асуултыг уншигч танд болон кино сонирхогч та бүхэнд үлдээе.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)