Шүлхий өвчин гарч, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт энэ сард хүн малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулж Сум дундын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Засаг даргын тамгын газрын ажилтан, алба хаагчид халдварт өвчний голомт бүхий бүс нутагт хяналтын постод 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Түүнчлэн сумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй улсын чанартай зам дагуух хяналт, шалгалтыг эрчимжүүлэн, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мал, мах болон малын гаралтай түүхий эд худалдан борлуулдаг аж ахуйн нэгж, иргэдэд санамж, сэрэмжлүүлэг тараан ажиллаж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)