Rio Tinto: Оюу толгой төслийн үйл ажиллагаа тасалдахаас сэргийлж, ОХУ-тай харилцаагаа үргэлжлүүлнэ

“Rio Tinto” компани “Оюутолгой” төслийн үйл ажиллагаа тасалдахаас сэргийлж, шаардлагатай түлш болон бусад бараа материалын нийлүүлэлтийг хэвийн явуулахын тулд ОХУ-тай тогтвортой харилцаагаа үргэлжлүүлэхийг зорьж байна.

""Rio Tinto” групп “Оюутолгой” төслийн түлшний хэрэглээг хангахаар өөр эх үүсвэр хайсан ч ОХУ-аас худалдан авалт хийхээ бүрэн зогсоох боломжтой гэж үзэхгүй байна" гэж “Rio Tinto”-гийн Зэсийн группийн захирал Б.Болд мэдэгдлээ. Мөн тэрбээр "Бодит байдалд Монгол Улс хүчирхэг хоёр хөрштэй учраас тэнцвэртэй, эрүүл харилцаагаа хадгалах нь бидний хувьд маш чухал" хэмээн онцлов.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)