27 сая хүн амтай Тайвань улсын “HUR” охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа

Эгэл даруухан Монгол охин Зүүн өмнөд Азийн энтертайнмэнт ертөнцөд өрсөлдөн олон мянган охидоос шалгарч дэбют дуучин болж чаджээ. Түүнийг Б.Сарантуяа гэдэг. Улаанбаатар хотод төрсөн тэрээр одоо 23 настай.

Б.Сарантуяа нь Тайвань улсад бизнесийн чиглэлээр суралцаж байхдаа тус улсын үндэсний том шоу нэвтрүүлэгт оролцон авьяас билгээрээ шалгарч өдгөө “HUR” охидын хамтлагийн гишүүн болж хамтран ажиллах гэрээг үзэглэн амжилттай уран бүтээл туурвиж байна.

Хамгийн сонирхолтой нь Монгол охин хамтлагын бүрэлдэхүүнд байгаа гэдгийг Тайваньчууд тун таатай хүлээн авсан төдийгүй чамбай уран бүтээлч хэмээн шуугиж байна.

Тайвань улсад сүүлийн 20 жилд охидын хамтлаг ингэж амжилттай гарч ирж байсан тохиолдол тун ховор. Хамтлаг 6 хүний бүрэлдэхүүнтэй, уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд 1 жилийн хугацаанд хэд хэдэн уран бүтээл нь чартуудыг тэргүүлж эхэлсэн байна. “HUR” хамтлагийн тухайд бие даасан 1 цомог гаргасан бөгөөд клипүүд нь хэдийн олны анхааралд өртсөн байна.

Тус хамтлагын клипүүдтэй танилц.
HUR – Weirdo ft.G5SH (Official Music Video) [CHT/JP/ESP/ENG/TH/VN/KR/MGL/IT] – YouTube
HUR首張專輯-Revelation-台北場簽唱會完整演出版本|⚡HUR OFFICIAL – YouTube
HUR – Pain Killer (Official Music Video) [JP/ESP/ENG/TH/KH/VN/MGL/KR] – YouTube

“HUR” охидын хамтлаг хэдийн өөрсдийн гэсэн шүтэн бишрэгчтэй болсон төдийгүй цаашид Азийн тивийн энтермайнмэнт зах зээлд өрсөлдөх томоохон зорилт тавин уран бүтээлээ туурвиж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)