Украины эсрэг дайн түрэмгийлэл ба үр дагаврын талаар Европын холбооны зарим улсын сайд нарын нэгдсэн байр суурь

2022 оны 2-р сарын 24-ний өдөр дэлхийн түүхэнд Европ тивд Орос Улс дахин дайн дэгдээсэн хар өдөр гэж тэмдэглэгдэнэ. Оросын Украины эсрэг шалтгаангүй түрэмгийлсэн нь олон улсын эрх зүй, дэг журам болон НҮБ-ын дүрмийг зөрчиж, дэлхийн энх тайван, Европ төдийгүй даян дэлхийн аюулгүй, тогтвортой байдалд заналхийлсэн үйлдэл юм. Түүнчлэн Украины ард иргэд нөхөжбаршгүй хохирол учруулж буй бусармаг явдал юм.

Ямар нэгэн аюул заналхийлэл үзүүлээгүй, тусгаар тогтносон улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдалд Орос халдаж, Украины аюулгүй байдалд баталгаа гаргасан 1994 оны Будапештын меморандумаа зөрчлөө. Оросын эрх баригчид дайныг нэн даруй зогсоож, Украины нутаг дэвсгэрээс цэргээ гаргах ёстой. 21-р зуунд ийнхүү хүчээр далайж, эзлэн түрэмгийллийг хү­лээн зөвшөөрч хэрхэв ч болохгүй. Энэ бол “Барууныхны эсрэг Оросын тэмцэл” биш, харин Ерөнхийлөгч Путины олон улсын эрх зүй, дэг журам, дэлхийн энх тайвны эсрэг дайн юм.

Үг бүр утга учиртай. Цэргийн тус­гай ажиллагаа хэмээн Оросын нэрлэсэн энэ дайнд амь насаа алдсан цэргүүдийн ар гэрийнхэн гашуудаж, олон зуун эхийн нулимс урсаж байна. Оросын энэ үйлдлийг са­наатай эзлэн түрэмгийлэл гэхээс өөрөөр тодорхойлох боломж байхгүй.

Орос Улс болон холбоотон Беларусь Улс энэ дайныг эхлүүлж, гэм зэмгүй иргэдийн эсрэг зэвсэг хэрэглэж, тэдгээрийн орон гэрийг сүйтгэж эх орноосоо дүрвэхээс өөр аргагүй болгосныхоо төлөө бүрэн хариуцлага хүлээх ёстой. Оросын цэргийн хүчнийхэн олон улсын дэг журмыг зөрчиж энгийн ард иргэдийн эсрэг задардаг сум болон хэт халуунаар устгах зэвсэг ашиглаж байна.

Эх орныхоо төлөө, бидний нийт­лэг үнэт зүйл болох эрх чөлөө, ардчиллыг хамгаалж буй Украины ард иргэдийн эр зориг бид хүндэтгэж байна. Украины Монгол Улсын нэгэн адил ардчилсан, чөлөөт эдийн засгийг сонгоод 30 гаруй жилийг замнасан бөгөөд тэдэнд өөрсдийн холбоотноо сонгох эрх бий. Европын Холбоо, гишүүн болон түнш орнуудын хамт нэгдсэн зохицуулалттай улс төр, санхүү, бараа бүтээгдэхүүн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байх болно. Оросын түрэмгийлэл зогсмогц ардчилсан Украин Улсыг сэргээн босгоход бид дэмжлэг үзүүлэх болно. Бид Орос болон Беларусийн эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ улам чангатгахад бэлэн байна.

Украины эсрэг энэхүү бүрэн хэмжээний зэвсэгт түрэмгийлэл нь олон гэм зэмгүй иргэдийн амийг авч, олон сая хүмүүсийг орон гэргүй болгож, эх орноосоо дүрвэхэд хүргэн хүмүүнлэгийн хямралт нөхцөл байдал үүсгээд байна. Украинаас дүрвэж байгаа бүх хүмүүст үүнд Украиныиргэн буюу гуравдагч улсын иргэн байхаас үл хамаарчЕвропын Холбоо, түүний гишүүн болон түнш орнууд хүмүүнлэгийн туслалцаа болон иргэний хамгаалалт үзүүлнэ. Энэ бол Европын Холбооны гишүүн ба гишүүн бус бүх Европчуудын нэгдсэн хариу арга хэмжээ, байр суурь юм. Монгол Улсын Засгийн газар Украинд байгаа иргэдээ яаралтай гаргасан билээ. Энэхүү түрэмгийлэлд өртсөн хүмүүст ямар ч ялгаваргүйгээр туслалцаа үзүүлэхэд бид бэлэн байна.

Бидтомоохон хоригуудыг тавьсан бөгөөд цаашид ч нэмэлт хориг арга хэмжээшуурхай авахад бэлэн байна. Европын Холбооны хо­риг арга хэмжээнүүдийгхолбоотон болон түнш орнууд нягт холбоотой хамтран хэрэгжүүлж байна. Одоогоор 40 гаруй улс орон Европын Холбооны хориг арга хэмжээг хэсэгчлэн болон бүрэн хэрэгжүүлж байна. Үүгээрээ олон улсын хамтын нийгэмлэг зэвсэгт түрэмгийллийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна. Европын Холбооны хориг арга хэмжээнүүдийн зорилго нь Ерөнхийлөгч Путины дэглэмийн дайныг үргэлжлүүлэх боломжийг хязгаарлах юм. Хориг арга хэмжээнд Оросын ард иргэд нэрвэгдэж байгаа ч бидний зорилтот бай бол тэд биш харин Ерөнхийлөгч Путины эхлүүлсэн дайн юм.

Түрэмгийллийг зогсоож, дэл­хийн эдийн засаг, аюулгүй бай­далд үзүүлэх хор хохирлыг буу­руулахын тулд олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлт шаард­лагатай болохыг саяхан бол­сонНҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган батлан харуулсан билээ. Дайныг зогсоох олон улсын хамтын нийгэмлэгийн шаардлагыг хангахад Монгол Улстай хамтран ажиллахад бид бэлэн байна.

Орос Улс мэдээллийг илтэд гуйвуулж, бодит үнэнийг нууж байгаа нь бид бүхний эсрэг чиглэсэн зэвсэг юм. Монгол Улс ч үүнд мөн өртөж байгаа. Монгол Улс эрх чөлөөтэй, бие даасан хэвлэл мэдээллээрээ дамжуулж олон нийтийг хараат бус эх сурвалжийн мэдээллээр хангах бүрэн боломжтой. Европчууд бид Оросын үнэнбодит байдлыг илчлэнэ (EUvsDisinfo.eu).

Европын Холбоо олон улсын хамтыннийгэмлэгийн хариуцлагатай гишүүний хувьд КОВИД цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, олон улсын нэгдмэл байдал, зэвсэг үл дэлгэрүүлэх, хямралын зохицуулалт зэрэг чухал хоёр болон олон талт асуудлаар бүх улс/түншүүдтэйгээ идэвхтэй үргэлжлүүлэн хамтран ажиллах болно.

Ерөнхийлөгч Путины эхлүүлсэн дайн, дэлхийн олон улс орнууд, ялангуяа хүнс, бордоо, эрчим хүчний хувьдОросоосихээхэнхамааралтай Монгол зэрэг улсуудад сөрөг нөлөө хэдийнүзүүлээд эхэлжээ. Энэ дайны улмаас эдийн засагт учруулах хор хохирлоос урьдчилж сэргийлэхийн тулд Монгол Улсын эрх бүхий байгууллагууд, бизнес эрхлэгчидтэй бид хичээнгүйлэн хамтран ажиллаж байна.

Шатахуун, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэ өсөж байгаа нь Европын Холбооны хоригоос бус харин Оросын Украины газар нутагт хийж буй түрэмгийлэл, зэвсэгт үйл ажиллагаанаас болсон гэдэг нь тодорхой байна.

Олонулсынхамтын нийгэмлэгийнхүндэт гишүүн, Нэгдсэн Үндэсний Бай­гууллагын гишүүнээр элсээд 60 жил, Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгуул­лага (ЕАБХАБ)-ын гишүүн Монгол Улс хү­мүүнлэгийн коридор байгуу­лахадзайлшгүй нөхцөл буюу нэн даруй гал зогсоох бидний санаач­лагад нэгдэхийг уриалж байна. Хүмүүн­лэгийн коридорыг талууд хүлээн зөвшөөрч, хүндэтгэн үзэх ёстой.

Дайныг зогсоо. Эрх чөлөө ялна дийлнэ. Бид Украинтай хамт.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Иргэн (192.82.76.203)

    2022-03-25

    Улаанбаатарын 60 хувь нь гэр хорооллынх ба хөдөөнийхөн Монголын хүн амын 40 хувь юм. Хошногоо арчдаггүй эдгээр ард иргэдээр хүрээлүүлж амьдарч байж бас дэлхийн асуудлын талаар бодох гээд байгаа нь инээдтэй юм.

  • Иргэн (192.82.76.203)

    2022-03-25

    Монголчууд аа, эхлээд хошногоо арчиж сурцгаа, дараа нь дэлхийн асуудлын талаар бодцгоо.