Цасан шуургатай үед хол, ойрын замд зорчихгүй байхыг анхааруулж байна

Сүүлийн өдрүүдэд орсон цасан шуурганы улмаас авто замд халтиргаа, гулгаа үүсч, зам, даваа цасанд боогдох, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Арвайхээр-Баянхонгор буюу баруун чиглэлд гаргах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны 14:00 цаг хүртэлх хугацаанд түр хязгаарлах шийдвэр гарсан.

Өчигдрийн орсон их цасны улмаас Онцгой байдлын газарт сураггүй алга болсон дуудлага 1, цасан суусан дуудлага 2, цасанд боогдсон дуудлага мэдээлэл 1 удаа ирсний дагуу Онцгой байдлын газрын 17 алба хаагч, 3 автомашинтайгаар ажиллаж сураггүй алга болсон иргэнийг эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Мөн ӨВ-АЗЗА ТӨХК-ийн 28, Онцгой байдлын газрын 3 алба хаагч, 8 техник хэрэгсэлтэйгээр зам даваа цэвэрлэх, цасан боогдсон 49 автомашиныг татан гаргаж 146 иргэний амь насыг авран хамгаалаад байна.

Иймд цасан шуурганы үеэр малаа ойрын бэлчээрт бэлчээх, хашаа хороонд нь цасан шуурга намдтал байлгах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, хэрэв зайлшгүй шаардлагаар хол, ойрын замд явах тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөцийг сайтар хангаж, замын нөхцөлд хурдаа тохируулж, оролцох, зам, даваа нээгдтэл хол, ойрын замд зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)