Н.Төмөрсүх: “Эрхэм хүндэт” мэргэжлийн уран бүтээлийн тоглолтод урьж байна

ДБЭТ-ын дуурийн дуучин Н.Төмөрсүхийн “Эрхэм хүндэт” нэртэй амьд тоглолтыг энэ сарын 20-нд 19,00 цагаас “UB PALACE”-ийн концертын их танхимд болно. Түүний “Эрхэм хүндэт” нэртэй амьд тоглолтонд Цэргийн дуу бүжгийн чуулгын симфони оркестр, бүжигчид оролцохоос гадна та бүхэнд ая дуугаа өргөхөөр МУГЖ, дуучин Ө.Уянга, “Ньюнс” хамтлаг, дуучин Р.Дэлгэрмаа, Н.Ундрал, Н.Алтаншагай нар хүрэлцэн ирэх юм байна.

Дуучин Н.Төмөрсүх нь 1985 онд Ховд аймгийн Мянгад суманд төрсөн бөгөөд 2004-2009 онд СУИС-ийг Монгол Улсын дуурийн дуулаач гэсэн мэргэжлээр суралцаж төгсжээ. 

Тэрбээр 2019 онд өөрийн есөн уран бүтээлийг багтаасан “Амь халуун уул” нэртэй анхны цомгоо гаргасан бол 2010 онд УДБЭТ-т “Тенор” нэртэй анхны бие даасан тоглолтоо хийж байсан удаатай.

 Уг тоглолтоос гадна тэрээр “Эрхэм хүндэт” нэртэй хоёр дахь цомгоо гаргахаар хэвлэлтэнд явуулсан ажээ.

Ингээд та бүхнийг “Эрхэм хүндэт” мэргэжлийн уран бүтээлийн тоглолтонд урьж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)