Д.Тогтохсүрэн: Бага насны хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл, эдийн засгийн гэмт хэрэг, авлигын хэргийг чангатгах хууль оруулна
- 2022-04-18
- Улс төр
- 0

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Ээлжит хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.
1.Бүлгийн хурлын эхэнд Монгол Улсад биологийн лаборатори байгаа эсэх асуудлаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэдээлэл сонслоо. Монгол Улсад биологийн лаборатори ямар нэгэн хэлбэрээр байхгүй. Монгол Улс энэ талаар олон улсад улсад тайлагнах, үзүүлэх, илтгэхэд бэлэн гэж үзэж байна.
2.Эрүүгийн тухай болон Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн талаар хэлэлцсэн. Энэ хүрээнд Бага насны хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл, эдийн засгийн гэмт хэрэг, авлигын хэргийг чангатгах хүрээнд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бэлтгэж байгаа. Уг хуулийн төслийн хүрээнд бүлгийн гишүүдээс гарсан саналын дагуу ойрын хугацаанд бүлгээр дахин хэлэлцэнэ.
3. Хурлын төгсгөлд Монгол Улсын төсвийн тодотгол асуудлыг хэлэлцлээ. Засгийн газар өнгөрсөн баасан гаригт хуралдаж, төсвийн тодотгол хийх талаар тайлбарласан. Энэ удаагийн төсвийн тодотгол гурван зүйлд чиглэнэ.
Нэгдүгээрт, үнийн хөөрөгдлийг бууруулж инфляцийг барих
Хоёрдугаарт, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг оруулж ирж байгаа. Цаашид төсвийн хэмнэлтийг тогтоол гаргаж үзэмжээр шийдэх бус, хууль гаргах хэрэгтэй гэсэн Засгийн газрын байр суурийг дэмжсэн.
Гуравдугаарт, цэцэрлэгийн урсгал зардал, зарим төрийн албан хаагчдын цалинг нэмэх тухай ярилцлаа гэв.

Сэтгэгдэл (0)