Д.Тогтохсүрэн: Хөнгөн галт тэрэгтэй холбоотой асуудлаар УИХ-аас ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо
- 2022-04-25
- Улс төр
- 0

МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар LRT төслийг хэлэлцсэн байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. Тэрээр "МАН-ын бүлгийн ээлжит хурлаар хоёр асуудал хэлэлцлээ.
Үүнд
1. Зөрчлийн тухай болон Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг дэмжиж, ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо. Ажлын хэсгийн дүгнэлтийг бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн
2. Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголыг УИХ-аар өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх үед дагаж 10 хууль, 4 тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Үүнд Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас зээлийн баталгаа гаргах тухай тогтоол байсан. Уг тогтоолыг МАН-ын бүлэг хэлэлцлээ.
Нийслэлийн түгжрэлийг бууруулах асуудал учраас нийслэлийн удирдлагууд хуралдаанд оролцож, LRT буюу хөнгөн галт тэрэг төслийн танилцуулга хийн гишүүд асуулт асууж, хариулт авсан. Бүлгийн гишүүд төслийг хэлэлцээд, дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзээд УИХ-аас ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо гэв.

Сэтгэгдэл (0)