Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ
- 2022-04-29
- Улс төр
- 1

УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх саналыг УЕП Б.Жаргалсайхан УИХ-ын даргад өргөн барьсан. Үүний дагуу энэ асуудлыг ажлын тав хоногийн дотор чуулганаар хэлэлцэх учиртай. Гэтэл уржигдар хуралдсан Халдашгүй байдлын дэд хороо ямар ч шийдэлд хүрээгүй тарсан.
Улмаар өнөөдөр өглөө 9.00 цагт товлогдсон Халдашгүй байдлын дэд хорооны хурал 10.00 цагт эхэлж дөнгөж сая дууслаа.
Өнөөдрийн хуралдаанаар дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзжээ.
Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааны дараа Хуульзүйн байнгын хороо 10:00 цагаас, 11:00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдахаар товлоод байсан юм. Мөн 14:00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаанаар эл асуудлыг оруулж хэлэлцэх билээ.
Дашрамд УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороог Н.Энхболд ахалдаг бөгөөд С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нар мөн дэд хорооны бүрэлдэхүүнд багтдаг.

Сэтгэгдэл (1)
Иргэн (192.82.74.45)
Улсын их хурлын гишүүн гэдгээр оркууд хотод орж ирээд байна. Тэднийг дагаад олон хөдөөний хамаатнууд нь бас нүүж ирдэг.