Сум, багийн дарга, албан хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулагдлаа

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2020-2021 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Төрийн албан хаагчийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах арга хэмжээний хүрээнд төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг сайжруулах, үйл ажиллагааны ололттой дутагдалтай тал, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл солилцох, сум багийн Засаг дарга нарын арга барилыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр сум, багийн Засаг дарга нар, албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг Удирдлагын акедемийн багш, доктор, дэд профессор Н.Цолмонтуяа “Харилцаа хандлага, ёс зүй”, Удирдлагын акедемийн багш Ц.Өнөржаргал “Төрийн байгууллагын бүтээмж ба инноваци” сэдвээр тус тус хичээл заасаж, Аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтсийн дарга нар болон мэргэжилтэнгүүд мэдээлэл хийсэн.

Сургалтад 3 сумын, Аймгийн Засаг даргын Тамгын газрын 60 хүн хамрагдаж, Аймгийн Засаг дарга Г.Батзам, Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Содном нар удирдах ажилтнуудтай уулзаж, санал хүсэлтийг сонслоо.

Сургалтын үеэр Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөлийг сайжруулахад дэмжлэг үзүүлж багийн дарга нарт мотоцикл, компьютер, техник хэрэгсэл олгохоор БАТЛАМЖ гардууллаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)