Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Бауыржаныг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх үү?

МАН-ын гишүүнчлэлтэй иргэд гэмт хэрэгт холбогдож, хуулийн байгууллагаар шалгуулж эхэлбэл, намын гишүүнчлэлийнх нь эрхийг хугацаатай болон хугацаагүй түдгэлзүүлнэ гэж намын удирдлагууд мэдэгдэж буй.

Иймд МАН-ын хяналтын хороо тун удахгүй хуралдаж, Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдон, шалгуулж байгаа нэр бүхий гишүүдийн МАН-ын гишүүний эрхийг нь түдгэлзүүлнэ гэх мэдээлэл бий.

Тэгвэл тус хурлын үеэр Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Бауыржаны МАН-ын гишүүнчлэлийг нь түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж магадгүй байна. Тэрээр сүүлийн үед нийгмийн хэм хэмжээг зөрчиж, бусадтай маргалдсан, гар зөрүүлсэн зэрэг асуудалд нэр холбогдох болсон.

Иймд түүнийг МАН-ын гишүүнчлэлээс хасаж, цаашлаад Баян-Өлгий аймгийн засаг даргын албан тушаалаас нь огцруулах асуудал ч хөндөгдөх болоод байна. Сонирхуулахад саяхан МАН-ын Хяналтын хорооны гишүүд Баян-Өлгий аймагт очиж ажилласан байна. Энэ үеэрээ тодорхой шийдвэр гаргаагүй аж.

Харин МАН-ын Хяналтын хорооны дарга Б.Баярбаатарыг БНСУ-аас ирэхэд нь Д.Бауыржаны асуудлыг хэлэлцэж, МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх эсэхийг шийдэх аж.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)