Хөгжлийн банкны чанаргүй зээл төлөгдсөн эх үүсвэрээр Самурай бондын төлбөрийг хийнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр болж, Хөгжлийн банкны чанаргүй зээл төлөгдсөн эх үүсвэрээр Самурай бондын төлбөрийг урьдчилж хийх үүрэг өглөө. Ингэснээр Самурай бондыг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх эрсдэл багасаж байна.

Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлэх арга хэмжээ авсны үр дүнд 260 тэрбум төгрөгийн зээл төлөгдөөд байгаа аж. Энэ жил 800 тэрбум төгрөгийн зээл төлөгдвөл Хөгжлийн банкны баланс хэвийн болох учир Засгийн газар чанаргүй зээлүүдийг төлүүлэхэд онцгой анхаарч байна.

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдэд мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)